Цагаан овоо сум

Цагаан овоо сум

ДОРЖИЙН ОЮУНБААТАРЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ. 1. Тэмцээний зорилго : Төрөлх сургуулийнхаа 80 жилийн ойг угтан, Дорнод аймгийн Цагаан –Овоо сумын харьяат, 1981 оны өсвөр үеийн шатрын улсын аварга, Дорнод аймгийн шатрын 8 удаагийн аварга, Спортын мастер Доржийн Оюунбаатарын шатрын спортод оруулсан хувь нэмэр, алдар гавьяа,нэр төрийг орон нутаг болон хойч үедээ танилцуулах, ирээдүйн шатарчдын хойч үеийг сурган хүмүүжүүлж , бэлтгэж буй үе үеийн багш , сурган хүмүүжүүлэгчдийн оруулсан хөдөлмөрийг […]

Дорнод аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас зохион байгуулж байгаа “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” 2017 оны 05 дугаар сарын 01-нд сумын ЗДТГ-ын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг, уулзалтаар Цаг агаарын 5, 6 сарын урьдчилсан мэдээ, Байгууллагын үйл ажиллагааны талаарх гэх мэт олон хэрэгтэй мэдээ, мэдээлэл өгсөн Аймгийн УЦУОШГ-ний хамт олонд маш их баярлалаа.

Дорнод аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас зохион байгуулж байгаа “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” 2017 оны 05 дугаар сарын 01-ний 14 цагт сумын ЗДТГ-ын Иргэний мэдээллийн танхимд болох тул малчид, иргэд, хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Өдөрлөгөөр Цаг агаарын 5, 6 сарын урьдчилсан мэдээ, Байгууллагын үйл ажиллагааны талаарх гэх мэт олон хэрэгтэй мэдээ, мэдээллээр хангах болно.

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Цагаан-Овоо сумын харьяат Хишигтийн Базарсад агсаны нэрэмжит СУМЫН НАЧИН цол олгох Үндэсний бөхийн барилдаанд Баян-Уул, Цагаан-Овоо сумын цолгүй залуу 48 бөх барилдаж Түрүү бөхөөр Г.Дашням, Үзүүр бөхөөр М.Мөнхбаяр, Шөвөгт Баян-Уул сумын харьяат залуу бөх Г.Баян-Эрдэнэ, Цагаан-Овоо сумын харьяат залуу бөх Э.Бүүвэйжаргал, Уран барилдааны шагналыг Э.Өнөр-Эрдэнэ, П.Баярсайхан нар тус тус шалгарав. Бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж […]

Олон улсын хүмүүнлэгийн PEOPLE IN NEED төрийн бус байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Дорнод аймгийн зудад нэрвэгдсэн эмзэг малчин өрхүүдийн амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах болон өргөн хэрэглээний тусламж үзүүлэх төсөлд манай сумын 6 багийн 64 малчин өрх тусламжинд хамрагдсан төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагын зүгээс шалгуур үзүүлэлтээр малчин өрхөө сонгож авч хорголжин тэжээлийг малын тооноос хамаарч, витамины нэмэгдэл тэжээл 500гр савлагдсаныг тус тус олгоод байна. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ +4

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Цагаан-Овоо сумын харьяат Хишигтийн Базарсад агсны гэгээн дурсгалд зориулсан “Сумын начин” цол олгох үндэсний бөхийн барилдаан цолгүй залуу бөхчүүдийн дунд зохион байгуулагдах тул нутгийн зон олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үндэсний бөхийн барилдаан: 2017.03.18-нд Сумын спорт зааланд 10 цагт болно БӨХИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭЖ БАЙХ БОЛТУГАЙ

Монгол Улсын Засгийн газрын шагнал “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” 3-р багийн малчин Дамдинсүрэн овогтой Бямбын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат,  Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан болон сумын удирдлагууд гардуулав. Тал сайхан нутгийн маань буян хишгээр Таван хошуу мал тань өсөн үржих болтугай.

Цагаан-Овоо сумын аварга малчин   Овог нэр Баг 1 Х.Энхбаатар 1-р баг 2 Батсүрэн 1-р баг 3 Ба.Чулуунбат 1-р баг 4 С.Дамдимаа 2-р баг 5 Д.Хадбаатар 2-р баг 6 И.Бат-Итгэл 2-р баг 7 С.Пүрэвсүрэн 3-р баг 8 Х.Мягмарлодон 3-р баг 9 Д.Ганбат 3-р баг 10 Д.Гантөмөр 3-р баг 11 М.Нямжав 3-р баг 12 Ө.Лхагвадорж 3-р баг 13 М.Мягмарсүрэн 4-р баг 14 Д.Амгаланбаатар 4-р баг 15 М.Өлзийбат 4-р баг 16 Б.Түмэнжаргал […]