Цагаан овоо сум

Цагаан овоо сум

  2014 оны 11-р Сарын 25-ны өдөр сумын мэдээллийн танхимд “Хээлтүүлэгч мал маллах малчдын сургалт”-ыг зохион  явуулж, Сургалтыг нээж сумын  ЗДТГазрын дарга Б.Батхүү, МЭҮТасгийн дарга Б.Оюунтуяа нар үг хэлэв. Бүх багийн Засаг дарга нар оролцож, хээлтүүлэгч мал маллахаар БИНХ-с сонгогдсон малчид хамрагдав. Мөн сумын ЗДТГазар, МЭҮТасаг, хээлтүүлэгч мал маллах, малчин нар гурвалсан гэрээ байгуулан ажиллалаа.

  Багийн үүсэл: Манай баг 1960 онд Элстийн гол гэдэг газар хуучин Түмэндэлгэр сумын 5,6,7дугаар баг, Цагаан-Овоо сумын 1,7 дугаар багуудын айл өрх нэгдэн Галуут нэгдлийн 2 дугаар бригад нэртэйгээр  анх байгуулагдсан.  Бригад нь дотроо  мал аж ахуйн  олон төрлийн хэсгүүд саалийн ферм байгуулж, социалист хөдөлмөрийн төлөө бригад  өрнүүлэн  хамтын хүчийг нэгтгэн, хамт олны давуу талыг харуулж  үйл ажиллагаа  явуулдаг  бригад  байсан түүхтэй .  Газар зүйн байршил: Манай баг хойд […]