Цагаан овоо сум

Цагаан овоо сум

  2014 оны 11-р Сарын 25-ны өдөр сумын мэдээллийн танхимд “Хээлтүүлэгч мал маллах малчдын сургалт”-ыг зохион  явуулж, Сургалтыг нээж сумын  ЗДТГазрын дарга Б.Батхүү, МЭҮТасгийн дарга Б.Оюунтуяа нар үг хэлэв. Бүх багийн Засаг дарга нар оролцож, хээлтүүлэгч мал маллахаар БИНХ-с сонгогдсон малчид хамрагдав. Мөн сумын ЗДТГазар, МЭҮТасаг, хээлтүүлэгч мал маллах, малчин нар гурвалсан гэрээ байгуулан ажиллалаа.

Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн танилцуулга “Хөөвөр” 2014 он Багийн үүсэл: Тус баг нь 3604.6 мянган га нутаг дэвсгэртэй, 329 өрхийн 1097 хүн амтай, халх, буриад, үзэмчин, барга, хамниган зэрэг үндэстэн ястан амьдардаг. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 11181 толгой мал тоолуулсан. Манай багт ЗДТГазар, ЕБСургууль, Хүн эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв, гэсэн төсвийн 5-н байгууллагын нийт 142 төрийн албан хаагчид ажиллаж байгаагаас гадна ,хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээ явуулдаг 11-н […]