Цагаан овоо сум

Цагаан овоо сум

ДОРЖИЙН ОЮУНБААТАРЫН НЭРЭМЖИТ
ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ.
1. Тэмцээний зорилго :
Төрөлх сургуулийнхаа 80 жилийн ойг угтан, Дорнод аймгийн Цагаан –Овоо сумын харьяат, 1981 оны өсвөр үеийн шатрын улсын аварга, Дорнод аймгийн шатрын 8 удаагийн аварга, Спортын мастер Доржийн Оюунбаатарын шатрын спортод оруулсан хувь нэмэр, алдар гавьяа,нэр төрийг орон нутаг болон хойч үедээ танилцуулах, ирээдүйн шатарчдын хойч үеийг сурган хүмүүжүүлж , бэлтгэж буй үе үеийн багш , сурган хүмүүжүүлэгчдийн оруулсан хөдөлмөрийг үнэлэхэд оршино.
2. Хэзээ хаана, хугацаа:
Дорнод аймгийн Цагаан- Овоо суманд 2017 оны 05 сарын 13,14-ний өдрүүдэд явагдана.
3. Насны ангилал:
А. 06-11 нас
Б. 12- 15 нас
В. 16-18 нас
Г. Зэрэг тоглолт: өсвөр насанд
4. Зохион байгуулалт:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын сургуулийн зааланд 2017 оны 05 сарын 13-ны 09 цагаас бүртгэн мандат олгоно.
5. Тэмцээнийг дүгнэх:
Тэмцээнд оролцогчдын тооноос хамаарч Швейцарь системээр 7-9 өрөг тоглож дүнг гаргана.
6. Шагнал урамшуулал:
Тэмцээний ангилал бүрээр 1-3 байр эзлүүлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнана.
7. Зохион байгуулагчид:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийг 1972-1980 онд төгссөн ангийн хамт олон
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийг 1980-1982 онд төгссөн ангийн хамт олон
Утас : 9981645718425378_1974680609433944_1684437053895119475_n

Сэтгэгдэл бичих